“Эрдэнэс сольюшинс” ХК нь анх Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 170-р тогтоолд заасны дагуу “Хар хорин хүнсний үйлдвэр”-ийг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу хүнс спиртийн үйлдвэрийг төрийн өмч давамгайлсан ХК болгон хувьчлахаар заасны дагуу Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 4-р сарын 02-ны өдрийн №6 тоот тогтоолыг үндэслэн “Амтлаг” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, мөн оны 10-р сарын 21-ний өдөр хувьцаагаа “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгүүлэн “Амтлаг” ХК болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Түүнээс хойш компанийн оноосон нэрээ 2 удаа өөрчилж /1997 онд “Шимтлэг” ХК, 2014 онд “Хар хорум пропертийс” ХК болгож тус тус/, 2020 оны 2-р сард программ хангамжийн “Эрдэнэс сольюшинс” ХХК-тай нэгдэх замаар өөрчлөн байгуулагдаж одоогийн “Эрдэнэс сольюшинс” ХК /цаашид “Компани” гэх/ болсон байна.
- 1992 он
- “Амтлаг” ХК Монголын Хөрөнгийн Биржид бүртгэгдэв.
- 1997 он
- “ Шимтлэг” ХК Нэр солигдов.
- 2014 он
- “Хар хорум пропертийс” ХК Нэр солигдов.
- 2020 он
- “Эрдэнэс сольюшинс” ХК “Хар хорум пропертийс” ХК болон “Эрдэнэс сольюшинс” ХХК
нэгдэв.
- 2022 он
- Нэмж хувьцаа гаргав
Монгол Улсын санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд программ хангамжийн чиглэлд шинэ боломж, шинэ үйлчилгээг нэвтрүүлж дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хөгжиж байх ба Эрдэнэс сольюшинс ХК нь энэ үйл явцад дэлхийн жишигт нийцсэн хэн ч, хаанаас ч холбогдон хэрэглэх бүрэн боломжтой, бүртгэл тооцооны үндсэн суурь системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Компанийн эрхэм зорилго
Дэлхийд өрсөлдөхүйц оюуны бүтээлийг хөгжүүлэх.
Ил, тод нээлттэй байдал
Компани нь ил тод нээлттэй, хуулийн дагуу, оролцогч талуудыг харилцан ашигтай байлгах, харилцагчддаа найдвартай, ашиглахад хялбар, илүү хүртээмжтэй бүтээгдэхүүйн, үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг.
Охин компаниуд
- “Эрдэнэс капитал маркетс” ХХК-ийг худалдааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2019 онд байгуулсан;
- “Эрдэнэс агро энд ресорт” ХХК-ийг аялал жуулчлалын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2020 онд байгуулсан;
- “Эрдэнэс рийл эстэйт” ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2020 онд үүсгэн байгуулагдсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ТЗ 601/54 тоот үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөл авсан.
Түүхэн замнал
- 1992.04
- 1991 оны 170-р
тогтоолд заасны дагуу “Хар хорин хүнсний үйлдвэр”-ийг хувьчилахаар
шийдвэрлэснээр төрийн өмч давамгайлсан хүнс спиртийн үйлдвэрийг ХК болгон
хувьчилах шийдвэр гарсаны дагуу Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх
захиргааны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 04-р сарын 02-ны өдрийн №6
тоот тогтоолыг үндэслэн “Амтлаг” ХК үүсгэн байгуулагдсан байна.
- 1998.01
- Үнэт цаасны хорооны
1997 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэн компанийн
нэрийг “Шимтлэг” ХК болгон өөрчилсөн бөгөөд Үнэт цаасны хорооны 1998 оны 01
дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн “Шимтлэг” ХК-ийн нийт
гаргасан 90,038 ширхэг хувьцаанаас төрийн эзэмшлийн 53’843 ширхэг
хувьцааг хасаж 36’195 ширхэг хувьцаанаас бүрдэж байхаар шийдвэрлэсэн байна.
- 2014.02
- Хувьцаа эзэмшигчдийн
2014 оны 02-р сарын 26-ны өдрийн ээлжит хурлаас компанийн оршин байх хаягийг
Улаанбаатар хот руу шилжүүлж, “Шимтлэг” ХК-ны оноосон нэрийг “Хар хорум
пропертийс” ХК болгосон байна.
- 2019.12
- Компани гадаад валютын
арилжааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2019 онд “Эрдэнэс капитал маркетс”
ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
- 2019.06
- Компани үнэт цаасны
арилжааны төлбөр тооцооны системийг “Ариг банк”-ны захиалгаар хийж гүйцэтгэсэн
байна.
- 2020.01
- “Хар хорум пропертийс”
ХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус
хурлаас Компанид програм хангамжийн “Эрдэнэс сольюшинс” ХХК-ийг нэгтгэх замаар
өөрчлөн байгуулж, Компанийн оноосон нэрийг “Эрдэнэс сольюшинс” ХК болгон
өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.
- 2020.03
- Компани үл хөдлөх
хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий
“Эрдэнэс рийс эстэйт” ХХК-ийг үүсгэн байгуулав.
- 2020.04
- Компани нэг бүр
нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 15’787’457 ширхэг энгийн хувьцааг 10
хувааж нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 157’874’570 ширхэг энгийн хувьцаа
болгон хуваасан байна.
- 2020.03
- Компани сууц
өмчлөгчдийн холбооны мобайл апп-ыг “Хангал” ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэсэн
байна.
- 2020.09
- Компани
Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Вэб-ыг хийж дуусгасан
байна.
- 2021.03
- Компанийн хаа,
аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор “Эрдэнэс агро энд ресортс”
ХХК-ийг үүсгэн байгуулсан байна.
- 2021.01
- Компани “Эйс
ассошиэйтс” ББСБ-ын 85%-ийг 2021 оны 01-р сард худалдан авсан байна.
- 2021.06
- Компани банк бус
санхүүгийн байгууллагын бүртгэлийн системийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор
“Буман дусал ББСБ” ХХК гэрээ байгуулсан байна.
- 2021.07
- Компани
“Брокерсмн” системийн эхний хувилбарыг зах зээлд гаргасан байна.
- 2021.12
- Компани Үнэт
цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүртгэлийн системийг хийж дуусгасан байна.
- 2022-01
- Компани хувьцаат
компани, хөрөнгө оруулалтын сангууд болон койн гаргагч эрх бүхий этгээдүүдийн
нийтэд мэдээлэх үүрэг бүхий мэдээллийг мэдүүлэх, цахим өгөгдөл цуглуулах, баримт
бичигт дүн шинжилгээ хийх, олж авах зохиогчийн эрх бүхий D3ARS-the Digital Data
Disclosure, Analysis and Retrieval System-ыг хийж дуусгасан байна.