Хөрөнгийн зах зээлд оролцогч брокерийн компаниуд, тэдгээрийн харилцагчидад үнэт цаасны арилжааны эскроу данс нээхэд иргэд өөрийн биетээр цаг хугацаа, зардал гаргалгүйгээр данс нээх, үнэт цаасны арилжаанд оролцох, брокерийн компаниуд харилцагчдадаа чанартай хурдан 24/7 үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Арилжаа хийх “Брокерсмн” систем нь ямар нэгэн бүтээгдхүүний арилжааны бирж болон хөрөнгийн бирж дээр иргэн аж ахуйн нэгж оролцож арилжаа хийх, брокерийн болон банк санхүүгийн байгууллагуудын харилцагчын бүртгэл үүсгэх, хөтлөх, харилцагчийн харилцах дансны бүртгэл хөтлөх, үнэт цаасны төлбөр тооцоо хийх, хувьцааны бүртгэл хийх хөтлөх цогц систем юм.
Энэ систем нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Брокерийн үндсэн модул - Brokers Core Module
- Хувьцааны болон Валютын Арилжаа хийх платформ – Stock/FX Trading Platform
- Харилцагчийн бүртгэл – Customers Registration
- Харилцагч арилжаа хийсэн болон нээлттэй байгаа арилжаагаа харах, хийгдсэн хэлцэлүүдээ харах, түүнтэй холбоотой ашиг алдагдалаа харах, тооцоолох – Open Position & Profit / Loss & Historical Reports
- Харилцагч өөрийн дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдээ хянах, дансаа зузаатгах болон мөнгө татаж авах – Customer Account, Money Deposit & Withdrawal
- Арилжааны арын алба – Back Office
- Арилжааны дундын алба – Middle Office
- Хувьцааны үүсмэл хэрэгсэл арилжаа – CFD & Margin Trade
- Санхүүгийн бүртгэл болон тайлан – Financial Module & Reports
- Харилцагч үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэгч арилжааны банкинд үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх эскроу данс нээх хүсэлт илгээх - Open Escrow Account at Commercial Banks
- Брокер харилцагчийн дансыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд дансыг нь үүсгэх- Create Customer Account at Mongolian Central Securities Depository
Системийн дээр дурьдсан хэсгүүдийг тайлбарлавал:
Брокерийн үндсэн модул нь:
- нягтлан бодох бүртгэлийн ерөнхий дэвтэр;
- харилцагчийн бүртгэл хөтлөх модул;
- арилжааны бүртгэл хөтлөх модул;
- дансны бүртгэл хөтлөх модул;
- төлбөр тооцооны бүртгэл зэрэг үндсэн модулаас бүрдэнэ.
Арилжаа хийх платформ нь вэб суурьтай бөгөөд харилцагч веб болон мобайл апп IOS, Андройд үйлдлийн систем ашиглан арилжаанд оролцох боломжийг олгоно.
Харилцагчийн бүртгэл нь системд бүртгэлтэй брокерийн компаниас сонголт хийн харилцагч болох хүсэлтийг алсын зайнаас бүртгүүлж дараах үйлчилгээг харилцагч хүлээн авна:
- Харилцагч брокерийн болон банк бус санхүүгийн байгууллагын компанид данс нээх хүсэлт илгээх;
- Арилжааны бүтээгдэхүүний үнэ ханш харах;
- Арилжааны бүтээгдхүүнтэй холбоотой зах зээлийн мэдээлэл авах;
- Харилцагч арилжааны бүтээгдхүүнтэй холбоотой хийсэн хэлцэлүүд, дансны гүйлгээнүүдээ харах;
- Харилцагчийн тухайн мөчид худалдан авсан эсхүл худалдсан арилжааны бүтээгдхүүний хэлцэлийг харах, зах зээлийн ханштай харьцуулсан ашиг, алдагдалаа харах;
- Дансны мөнгөн гүйлгээнүүдээ харах;
- Харилцагч дансаа зузаатгах, мөнгө татан авах үйлчилгээ авах.
Харилцагч арилжаа хийсэн болон нээлттэй байгаа арилжаагаа харах, хийгдсэн хэлцэлүүдээ харах, түүнтэй холбоотой ашиг алдагдалаа харах, тооцоолох нь харилцагч тухайн үед худалдан авсан болон худалдсан арилжааны бүтээгдхүүнээ тухайн мөчид зах зээлийн ханштай харьцуулж ашиг, алдагдалаа харах, өмнө нь хийсэн арилжааны хэлцэлүүд тэдгээрээс бий болсон ашиг алдагдалаа харах боломжийг олгоно.
Харилцагч өөрийн дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдээ хянах, дансаа зузаатгах болон мөнгө татаж авах нь харилцагчийн мөнгөний үлдэгдэл хэзээ дансандаа мөнгө хийж татаж байсан гүйлгээнүүд, одоо байгаа мөнгөний үлдэгдэлээ харах, дансанаасаа хэрхэн мөнгө зуаатгах, татаж авах зэргийг харуулна.
Арилжааны арын алба нь брокерийн компанийн харилцагчидийн хийсэн арилжааны хэлцэлүүдийг баталгаажуулах, хийгдсэн арилжааны гүйлгээнүүдийг автоматаар хийнэ.
Арилжааны дундын алба нь брокерийн компанийн харилцагчдийн зээлжих зэрэглэл Credit Rating рейтингийг тогтоох, тэдгээрт VAR-Value at Risk арга ашиглах, харилцагчдадын арилжаанд стоп лосс, лимит зэргийг тооцоолно.
Хувьцааны үүсмэл хэрэгсэл арилжаа нь харилцагчдад үүсмэл хэрэгсэл /жиш хувьцаа г.мэт/ болох бүтээгдэхүүнүүдийг зээлээр олгож арилжаанд оролцох боломжийг олгоно.
Санхүүгийн бүртгэл болон тайлан нь брокерийн компанийн санхүүгийн тайлан, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайлан зэргийг тухайн өндөрлөх үед гаргаж холбогдох тайлан мэдээлэлийг боловсруулж гаргана.
Харилцагч үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэгч арилжааны банкинд үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх эскроу данс нээх хүсэлт илгээх нь зарим бүтээгдэхүүн тухайлбал үнэт цаасны компанийн брокерийн болон банк санхүүгийн байгууллагын харилцагчидийн дансыг арилжааны банкуудад хүсэлт хэлбэрээр илгээн нээх боломжийг олгоно.
Брокер, банк санхүүгийн байгууллагын харилцагчийн дансыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд дансыг нь үүсгэх нь зарим бүтээгдххүүний арилжаа хийдэг брокерийн компани турхайлбал үнэт цаасны брокерийн компанийн харилцагчидийн дансыг үнэт цаасны төвлөрсөн хадагламжийн төвд шууд илгээх боломжийг олгоно.