Skip to Main Content

Page

Бүтээгдэхүүн

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд:

D3ARS систем

Хувьцаат компани, хөрөнгө оруулалтын сан болон койн гаргагч (мэдүүлэгч) этгээдийн ил тод байдлыг хангах системийг 2019 оноос хойш хөгжүүлж дуусгалаа. Уг систем нь үнэт цаас арилжаанд оролцогч буюу хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангаж, шийдвэр гаргахад туслах ба мэдүүлэгч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгон хөрөнгийн зах зээлийн арилжааг дараагийн төвшинд гаргана. Үргэлжлэл…

Брокерс.мн систем

Үнэт цаасны компанийн үйл ажиллагаанд зориулсан үүлэн технологийн цогц шийдэл юм. Энэ системийг ашигласнаар үнэт цаасны компани нь харилцагчдад үнэт цаасны болон арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх эскроу данс нээх, үнэт цаасны арилжаанд оролцох болон бусад үйлчилгээг хурдан шуурхай, хялбар чанартай үзүүлнэ. Үргэлжлэл…

Банк бус санхүүгийн байгууллагын бүртгэлийн систем

Банк санхүүгийн байгууллагын цогц систем нь ОУ-ын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Монгол Улсын Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, зааварт нийцсэн банк бус санхүүгийн байгууллагад зориулсан цогц шийдэл юм. Үргэлжлэл…

Зочид буудлын бүртгэлийн систем

Захиалга хүлээн авах, бүртгэх процесстой, буудлын өрөө, үйлчилгээний төрлүүдийг ангилсан үндсэн үнэ болон хямдралтай үнийн зохицуулалт хийх, захиалгын төлөвлөгөө, хуваарийг хүссэнээрээ зохион байгуулах боломжтой үр дүн, тайлан болон анализ шинжилгээ хийх боломжтой систем юм.

Бага насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх 3D видео тоглоом

Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх 3D видео тоглоомыг Щвецарийн хөтөлбөртэй МОНТЕРОЗА дунд сургуультай хамтран хөгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь насны онцлогт тохирсон хөгжилтэй тоглоом тоглуулах аргаар хүүхдийн төсөөлөн бодох чадвар, төвөгтэй даалгаврыг уялдаа холбоо бүхий олон жижиг алхмууд болгон задалж асуудал шийдвэрлэх арга барил олгох, логик сэтгэлгээг хөгжүүлэх юм.

Шошго таних систем

Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах их хэмжээгээр болон бага насны хүүхдэд хэрэглүүлэх хориотой заалт бүхий бодисын найрлагыг тайлбарыг үзүүлэх мобайл апликешныг хиймэл оюунд суурилсан систем ашиглан хөгжүүлж байна.