Банк санхүүгийн байгууллагын цогц систем нь ОУ-ын
нягтлан бодох бүртгэлийн стандарт, Монгол Улсын Сангийн яам, Монгол банк,
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам,
заавар нийцсэн банк бус санхүүгийн байгууллагад зориулсан цогц шийдэл юм.
ББСБ-ийн цогц систем нь веб технологи
ашиглан олон хэрэглэгчийн горимтой, өндөр ачаалал даах чадамжтай, нууцлал
аюулгүй байдлыг бүрэн хангахаар хөгжүүлсэн тус компанийн 2020 оноос эхлэн
хөгжүүлсэн нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд шийдлийн хувьд одоогийн зах зээл
дээр хэрэглэгдэж буй уламжлалт санхүүгийн систем дээр тулгуурлан хөгжүүлсэн
системийн дутагдалтай талыг нөхөж үндсэн үйл ажиллагааны системийг банкны
системийн түвшинд хүргэх, санхүүгийн модулийг илүү өргөжүүлж өгснөөр ББСБ-ийн үйл
ажиллагаанаас гадна тухайн байгууллагын бүхий л төрлийн санхүүгийн бүртгэлийг
хөтлөх, улирал болон жилийн төсвийн төлөвлөгөөг гаргах, тайлан мэдээлэл
боловсруулах, өдөр бүр тайлан гаргах бололцоог бий болгох, албан бичгийн хөтлөлт
хийх, харилцагч болон байгууллагын албан бичгийг дижитал хэлбэрээр хадгалах, цахим
хуудас ашиглан маркетингийн мэдээллийг цахим сувгуудаар тараах, мобайл үйлчилгээг
харилагчдад онлайнаар хүргэх болон бусад олон давуу талуудыг бий болгох харилцагч
байгууллагын үйл ажиллагааг хялбарчлахыг зорьсон болно.
Системийн ерөнхий бүтэц
Энэхүү систем нь үндсэн буюу веб технологид суурилсан
ББСБ-ийн веб аппликейшн, бусад систем, интерфейстэй мэдээлэл солилцох API
/Application Programming interface/, харилцагч зориулсан мобайл аппликейшн гэсэн
гурван программ хангамжаас бүрдэнэ.
Системийн модулиуд
- Үндсэн
- Системийг ажиллуулахад шаардагдах суурь
тохиргоонуудыг багцлан системийн үндсэн модуль гэх ба дараах дэд модулиудыг
агуулна
- Хэрэглэгч, хэрэглэгчийн эрх
- Салбарын нэгжийн бүртгэл
- Системд ашиглагдах валютын бүртгэл
- Амралт, баяр ёслолын өдрийн бүртгэл
- Данс төлөвлөгөө
- Журналын данс
- Бүтээгдэхүүний ангилал
- Харилцагч
- ББСБ-ийн харилцагчийн төрлөөс хамааран
ялгаатай мэдээллүүдийг бүртгэх бололцоотой байна.
- Харилцах, хугацаагүй хадгаламж
- Банк Бус
Санхүүгийн Байгууллага харилцагчийн харилцах дансны бүтээгдэхүүн үүсгэж эх
үүсвэр татах боломжгүй ч урьдчилж төлсөн зээлийн төлбөр байршуулж эргэн төлөлт
хийх өдөр орлого болгон хүлээн авах мөн хуримтлагдсан хүүгийн орлогыг
харилцагчид өгөх орлого болгон шилжүүлэх, итгэмжлэлийн хугацаа дууссан үед өглөг
хэлбэрээр байршуулах зориулалтаар ашиглах ижил төрлийн бүтээгдэхүүн үүсгэн
ашиглах бололцоотой байна. Энэ бүтээгдэхүүнийг системийн хувьд харилцагч талд
өгөх өглөгийн буюу кредит утгатай харилцах, хугацаагүй хадгаламжийн данс болгон
бүртгэлд ашиглана.
- Хугацаатай хадгаламж
- Банк Бус Санхүүгийн
Байгууллагууд зарчмын хувьд хугацаат хадгаламжийн бүтээгдэхүүн байхгүй хэдий ч
итгэмжлэлээр харилцагчийн мөнгийг байршуулж кредит хүү олгох боломжтой байдаг.
Системийн хувьд бид энэ төрлийн бүтээгдэхүүнийг үүсгэж итгэмжлэлээр
хуримтлагдсан эх үүсвэрт банкны хугацаат хадгаламжийн бүтээгдэхүүнтэй ижил
төрлийн бүтээгдэхүүн үүсгэж ашиглах бололцоотой байна. Ингэснээр харилцагч
бүрийн итгэмжлэл өглөг, гэрээнд тусгагдсан кредит хүүгийн хуримтлалын
тооцооллыг өдөр бүр хуримтлуулан бүртгэх боломжтой.
- Зээл
- Зээлийг төрөл болон зориулалт, үнийн дүн,
зээлийн эх үүсвэрээс хамааруулан ангилах боломжтой бөгөөд тухайн
бүтээгдэхүүний онцлогоос харилцагчийн бүрдүүлэх материал, судлах аргачлал,
тавигдах нөхцөл, зээлдэгчид тавигдах шаардлага, зээлийн хүүгийн хувь, зээлийн
хэмжээ харилцан адилгүй системд бүртгэлийг динамик байдлаар үүсэх хөтлөх.
- Барьцаа хөрөнгө
- Зээлийн барьцааны хөрөнгийн
төрөл, барьцааны хөрөнгийн мэдээлэл бүртгэх талбар, холбогдох зураг, дижитал
мэдээллийг динамикаар үүсгэж бүртгэл хөтлөх.
- Кредит скоринг
- Харилцагчийн зээл авах
хүсэлтийг үндэслэн тухайн харилцагчид зээл олгох боломжийг тооцоолон зээлжих
чадамжийг тоон дүнгээр илэрхийлдэг. Энгийнээр үгээр хэлбэл зээлжих чадамжийг
илэрхийлсэн энэ тоон утгыг credit scoring гэнэ.
Кредит скорингийг тооцоолоход
уламжлалт буюу мэргэжилтэн судалж тооцоолох, технологид суурилсан хуримтлагдсан
зээлийн түүх, зах зээлийн судалгаан, зан төлөвт үндэслэн зээл хүсэгчийн
мэдээллийг автоматаар тооцоолох, дээрх 2 аргыг хамтад нь хэрэглэх хосолмол
аргуудыг ашиглах бололцоотой.
ББСБ-ийн хувьд дээрх аргуудыг иргэдийн
бага дүнтэй зээлүүдэд аналитик тооцоололд суурилсан автомат аргыг ашигладаг бол
өндөр дүнтэй зээлийн судалгааг уламжлалт аргаар тооцох боломжтой.
- Цахим зээл
- Цахим зээлийн модуль нь мобайл
аппликейшнтэй хослон ажиллах ба ирсэн хүсэлт дээр үндэслэн зээлдэх чадамжийг
тодорхойлж харилцагчид мэдэгдэх бөгөөд харилцагчтай гэрээ хийсний дараа ББСБ-аас
бүх төрлийн үйлчилгээг гэрээнд заасан хүрээний дагуу дижитал хэлбэрээр авах
бололцоог бий болгоно.
- Валют арилжаа
- Валютын ханш тохируулах,
ханшийн өөрчлөлтөөс шалтгаалсан гадаад валютын ашиг алдагдлын тооцоо хийх,
валютын арилжаа хийх боломжтой байна.
- Хар жагсаалт
- Найдваргүй харилцагчийн
мэдээллийн сан үүсгэх, муу зээл төлүүлэх процессын бүртгэлийг хөтлөх боломжтой
байна.
- Төсвийн модуль
- ББСБ-ийн төсвийн модуль нь
эздийн өмчийг өсөлтийн хувь, өөрийн хөрөнгийн дүн дээр суурилан тухайн хэмжээний
ашгийг олоход шаардагдах эх үүсвэрийн хэмжээ, зардал зэрийг урьдчилан
тохируулсан өгөгдөл томъёон дээр суурилан төсвийн тооцооллыг хийнэ.
- Албан бичиг хэрэг хөтлөлт
- Харилцагчтай
байгуулах гэрээний загвар бэлтгэх, гэрээг системээс хэвлэх, бусад төрлийн албан
бичгийг хөтлөх, цахим хэлбэрээр хадгалах.
- Санхүү
- ББСБ-ийн үндсэн болоод аж, ахуйн нэгжийн
бүхий л бүртгэлийг хөтлөх боломжтой байх ба СЗХ, болон татвар, санхүүгийн
тайлан, удирдлагын бусад тоон мэдээллийг боловсруулах.
- Тайлан
- Үйл ажиллагаатай холбоотой холбох бүхий л
тайланг системээс авах боломжтой ба нэмэлтээр бусад системийн мэдээллийг нэгтгэж
Data Warehouse үүсгэн Oracle Business Intelligence, Tableau болон бусад ижил
төрлийн бүтээгдэхүүнтэй холбох замаар интерактив тайлангийн хөгжүүлэлт хийх
боломжтой.
- Байгууллагын цахим хуудас
- Цахим хуудсыг
динамикаар үүсгэх тус модулийг ашиглан ББСБ-ын танилцуулга хуудсыг үүсгэж өөрийн
домэйн нэртэй холбох боломжтой. Нэгдсэн удирдлагын системтэй тул системд
бүртгэлтэй мэдээллээс бүхий төрлийн тоон мэдээллийг хугацааны алдагдалгүй
танилцуулга хуудсанд харуулах, сошиал сувгуудаар түгээх боломжтой байна.
- Мэдээлэх үйлчилгээ
- Урьдчилан тохируулсан
дүрмийн дагуу харилцагч болон ББСБ-ийн мэргэжилтнүүдэд анхааруулах, мэдэгдэх
үйлчилгээг мессеж, мобайл аппликейшн, цахим шуудан зэргийг ашиглан хүргэнэ.
- Бусад системтэй зохицон ажиллах
чадамж
- ББСБ-ийн цогц системийн тус компанийн хөгжүүлж буй цалин, цаг
бүртгэл, хүний нөөцийн системтэй холбон ERP хэлбэрээр ашиглах
боломжтой.
Технологиос үл хамааран өөр бусад шаардлагатай системүүдтэй
API-аар дамжуулан холболт хийх бүрэн боломжтой.