SPO /Secondary Public Offering/ гэдэг нь хөрөнгийн биржд бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани өөрийн байгаа хувьцаан дээрээ нэмэлтээр хувьцаа гаргаж олон нийтэд санал болгон худалдах замаар санхүүжилт татан төвлөрүүлэхэд хэрэгжүүлдэг арга юм. IPO /Initial Public Offering/ буюу шинээр хөрөнгийн бирж дээр гарч нээлттэй хувьцаат компани болохоос ялгаатай нь аль хэдийн хөрөнгийн биржд бүртгэлтэй бөгөөд тухайн хөрөнгийн биржийн шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа компанийн засаглал, санхүүгийн тайлан зэрэг нь олон нийтэд ил тод болсон компани хөрөнгө татан төвлөрүүлэх замаар илүү олон хөрөнгө оруулагчдад нэгэн зэрэг хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлж буй үйл явц болно.